Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ИТХ

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ИТХ

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхдугаар хуралдаанаа хуралдлаа.

2020-10-30

Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 10-р сарын 28-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Төмөрчөдөрийн Түмэндэлгэрийг сумын ИТХ-ын даргаар сонгон баталж, Дашзэвгэ овогтой Буджавыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн сонгож, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.

        Мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Т.Түмэндэлгэр, Д.Буджав, С.Хүрэлхуяг, Н.Оюунцэцэг, Б.Балжинням  нарыг сонгон батлав. Нийт Төлөөлөгч нартаа ажлын амжилт хүсье. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%