2024-12-26
26
🇲🇳 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт 93.3 хувийн ирцтэйгээр 11 асуудлыг хэлэлцэж, 2 тайлан мэдээллийг сонслоо. Үүнд:
📌📜 1. Цагаандэлгэр сумын 2025 оны төсөв батлах тухай.
📌 2. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны 2024 оны тайлан.
📌 3. Зээл сонгон шалгаруулах тов тогтоох тухай.
📌 4. Зээл сонгон шалгаруулах бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай.
📌 5. Зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай.
📌 6. Мал хамгаалах сангийн тайлан.
📌 7. Байгаль хамгаалах сангийн тайлан.
📌8. ОНХС-ийн тайлан.
📌9. Сумын 100 жилийн хандивын орлого, зарцуулалтын тайлан.
📌 10. Орон нутгийн өмчийг дансанд бүртгэх, данснаас хасах тухай.
📌 11. Цагаандэлгэр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
📒 2024 оны Сумын татварын орлогын биелэлтийн танилцуулга
📒 Хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтний 2024 оны ажлын тайлан.
📒 Хөдөө аж ахуй болон, 2025 сумын мал тэжээвэр амьтан, хүн амын тооллогын танилцуулга.
Цагаандэлгэр сумын нийт төсөв нь 2024 онд 1,689,011.8 мянган төгрөг батлагдаж үүнээс ОНХС 551,095.4 мянган төгрөг, 13 ажил арга хэмжээ хийгдэхээр батлагдсан бол 2025 онд сумын нийт төсөв 2,353,029.7 мянган төгрөг үүнээс ОНХС 883,720.5 төгрөг 31 ажил арга хэмжээ хийхээр батлагдсан байна.
👨👩👧 Сумын нийт хүн амын тоо-1013
🐎🐂🐑🐐🐪 нийт малын тоо- 113145 тоологдсон байна.