Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ИТХ

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ИТХ

Үйл явдлын мэдээ


нийт 39

Цагаандэлгэр сумын Улаан загалмай нийгэмлэгийн анхан шатны хороо хурал

2025-01-10 111
Сумын Улаан Загалмай анхан шатны хороо 2025 оны 01 сарын 10-ны өдөр хуралдаж. Дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд: 1. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох тухай 2. Анхан шатны хорооны нарийн бичгийн даргыг сонгож, дунд шатны хороонд уламжлах тухай 3. Сумын Улаан Загалмай нийгэмлэгийн анхан шатны хорооны 2025 оны төлөвлөгөөг хэлэлцлээ. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд: 1. З.Алтанхуяг ИТХ-ын дарга 2. Ч. Бямбасүрэн ИТХ-ын нарийн бичгийн дарга 3. Б.Нанжид ЭМТ-ийн дарга 4. Т. Цэнд-Аюуш ХЭХАХмэргэжилтэн 5. ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн 6. Ю.Цэнгэлмаа Онцгой хандивлагч 7. Д.Одбаяр Онцгой хандивлагч

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 26-нд хуралдав..

2024-12-26 119
🇲🇳 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт 93.3 хувийн ирцтэйгээр 11 асуудлыг хэлэлцэж, 2 тайлан мэдээллийг сонслоо. Үүнд: 📌📜 1. Цагаандэлгэр сумын 2025 оны төсөв батлах тухай. 📌 2. Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны 2024 оны тайлан. 📌 3. Зээл сонгон шалгаруулах тов тогтоох тухай. 📌 4. Зээл сонгон шалгаруулах бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай. 📌 5. Зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай. 📌 6. Мал хамгаалах сангийн тайлан. 📌 7. Байгаль хамгаалах сангийн тайлан. 📌8. ОНХС-ийн тайлан. 📌9. Сумын 100 жилийн хандивын орлого, зарцуулалтын тайлан. 📌 10. Орон нутгийн өмчийг дансанд бүртгэх, данснаас хасах тухай. 📌 11. Цагаандэлгэр сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай. 📒 2024 оны Сумын татварын орлогын биелэлтийн танилцуулга 📒 Хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтний 2024 оны ажлын тайлан. 📒 Хөдөө аж ахуй болон, 2025 сумын мал тэжээвэр амьтан, хүн амын тооллогын танилцуулга. Цагаандэлгэр сумын нийт төсөв нь 2024 онд 1,689,011.8 мянган төгрөг батлагдаж үүнээс ОНХС 551,095.4 мянган төгрөг, 13 ажил арга хэмжээ хийгдэхээр батлагдсан бол 2025 онд сумын нийт төсөв 2,353,029.7 мянган төгрөг үүнээс ОНХС 883,720.5 төгрөг 31 ажил арга хэмжээ хийхээр батлагдсан байна. 👨‍👩‍👧 Сумын нийт хүн амын тоо-1013 🐎🐂🐑🐐🐪 нийт малын тоо- 113145 тоологдсон байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаан

2024-12-23 118
🇲🇳🇲🇳🇲🇳 Сумын ИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт 100 хувийн ирцтэй хуралдсан. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Үүнд: 1. ✍️ Сумын ИТХ-ын хороодын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2. ✍️ Сумын ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай 3. ✍️ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод журмыг шинэчлэн батлах тухай 4.✍️ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлаж, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай 5. ✍️ Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Анхдугаар хуралдааны үйл явц

2024-11-01 117
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА. 🇲🇳 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсгийн дагуу Анхдугаар хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч Д.Мягмардорж даргалан зохион байгууллаа. ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ. Үүнд: 1. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай / Аймаг,нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулсан тухай сумын сонгуулийн хорооны мэдээлэл, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоол танилцуулах/ 2. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай 3. Санал тоолох тооллогын комисс байгуулж томилох тухай 4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дэгийг хэлэлцэж батлах 5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох 6. Төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулна. 7. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлах тухай 8. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг сонгох тухай 🇲🇳 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Зоригтбаатарын Алтанхуягыг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгож томилов. 🇲🇳 Сумын Засаг даргаар Төмөрсүхийн Хишигнямыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.

Говийн бүрд 2024 оны шатрын тэмцээн

2024-09-23 115
Говийн бүрд 2024 шатрын тэмцээнд 4 сурагч оролцсоноос Өлзийбатын Саруулчимэг мөнгөн медаль авч, Түвшинтөрийн Мөнх-Өлзий 5-р эзэлж амжилт дүүрэн оролцлоо. Оролцсон бүх хүүхдүүдээ цаашдынх нь тэмцээнд улам их амжилт гаргахыг хүсье. Шатрын тэмцээнд бэлтгэж удирдан дасгалжуулсан багш У.Мөнх-Эрдэнэ багшдаа баяралалаа.

"Байгалиа хамгаалъя"

2024-05-23 103
"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажил

Цагаандэлгэр сумын 2024 оны мал тооны танилцуулга

2024-01-05 231
Манай сум 2023 оны жилийн эцэст 138745 толгой мал тоолууллаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1,7 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна. Төрлөөр нь авч үзвэл адуу, үхэр өссөн бол тэмээ, хонь, ямааны тоо буурсан. Малчин өрх 260, мал бүхий өрх 50. Нийт мал сүрэг: • Тэмээ 635 • Адуу 9666 • Үхэр 3965 • Хонь 72585 • Ямаа 51894. Аймгийн хэмжээнд хамгийн олон малтай 5 сум: • Эрдэнэдалай 525.6 мянга • Сайнцагаан 376.2 мянга • Өлзийт 305.5 мянга • Адаацаг 295.5 мянга • Хулд 269.5 мянган толгой мал тус тус тоолуулжээ.

🇲🇳 Сумын ИТХ-ын ээлжит арван гуравдугаар хуралдаан

2023-12-28 217
2023 оны 12 дугаар сарын 20-нд Хурлын ирц-66.7 хувийн ирцтэй Хэлэлцсэн асуудал:- 1. 2023 оны ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2. Сумын 2024 оны төсөв батлах тухай 3. 2023 оны ХХС-ийн зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны тайлан 4. Төсөл сонгон шалгаруулах бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай 5. Төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 6. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын тайлан /газрын даамал тайлангаа хэлэлцүүлээгүй/ 7. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 8. Сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулах тухай 9.Сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгүүрлэх хандив төвлөрүүлэх Цагаандэлгэрээс хөгжилд- хөгжлөөс дэлхийд НҮТББ бүртгүүлэх тухай 10. Сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төсөв батлах тухай 11. Сумын ИТХ-ын үйл ажиллагааны тайлан хэлэлцэх тухай

🇲🇳 Сумын ИТХ-ын ээлжит арван хоёрдугаар хуралдаан

2023-11-15 223
🇲🇳 Сумын ИТХ-ын ээлжит 12-р хуралдаан 53,3 хуьийн ирцтэйгээр дараах асуудлыг хэлэлцэх баталсан. ҮҮНД: Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх тухай ИТХ-аас батлан гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжилтийг танилцуулах ИТХ-аас зохион байгуулсан хяналт шалгалтын талаарх мэдээлэл

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "ИЛРҮҮЛЬЕ-ХАМГААЛЪЯ" арга хэмжээг зохион байгууллаа.

2023-10-30 226
🇲🇳💑"Илрүүлье-Хамгаалъя" арга хэмжээний хүрээнд ИТХ, ГХУСАЗСЗ, ЗДТГ-ын эцэг эхийн зөвлөлөөс хамтран хөтөлбөрт арга хэмжээ зохион байгуулан, Эцэг,эх, хүүхдүүдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн, хүүхдүүдээ монголын уламжлал ёс заншил болох, шагайн наадгай, морь уралдуулах, 4 бэрх буулгах, мөн дээс томох, утас ээрэх, чөтөр, ногт зангидаж сурах сургалтыг зааж ажиллалаа. Нийт эцэг эхчүүдийн дунд "ЧАНГА ШИВНЭЭ" хөгжөөнт" тэмцээн зохион байгуулж, үр хүүхэд, гэр бүлдээ хүчирхийлэл биш хайр түгээе уриатайгаар үйл ажиллагаа зохион байгууллаа.

Сумын ИТХ-ын ээлжит арван нэгдүгээр хуралдаан

2023-06-30 218
🇲🇳Сумын ИТХ-ын ээлжит арван нэгдүгээр хуралдаан 2023 оны 06 сарын 29-ний өдөр 80 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 1.Сумын 2023 оны төсвийн тодотгол 2. Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай 3. Үндсэн хөрөнгө худалдах тухай 4. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай 5. Сумын баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай 6. Сумын 100 жилийн ойг тэмдэглэх хорооны бүрэлдэхүүн томилох тухай 7. Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай 8. Сангуудын хагас жилийн тайлан 9.Амьжиргаа дэмжих зөвлөлийн хагас жилийн тайлан 10. ИТХ-ын 2023 оны хагас жилийн тайлан 11. Цагдаагийн хэсгийн хагас жилийн тайлан

ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан

2023-03-31 348
Сумын ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сумын 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулах тухай

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит 5-р хуралдааны тойм

2022-06-10 653
1. Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт / 40 минут/ 2. 2021 оны төсөвт тодотгол хийх тухай /30 минут/ 3. 2022 оны төсөв батлах тухай / 1 цаг/ 4. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай /1цаг / 5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэрггүүлэгчдийн 2021 оны үйл ажиллагааны тайлан /25 минут

Хэлмэгдсэн лам нарын гэгээн дурсгалд зориулж Баруун Чойрын хийдийн хашаанд мод тарьлаа.

2022-06-09 678
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Хэлмэгдсэн лам нарын гэгээн" дурсгалд зориулж Баруун Чойрын хийдийн хашаанд залуучуудын Зөвлөл, сүсэгтэн олонтой хамтарч мод тарьж буян үйлдлээ. Сүсэгтэн олны арвин цагаан буян нь дэлгэрэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%